Ганга нуурын амин судас болсон Баян булаг, Салаа булгуудыг хашжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРГанга нуураа сэргээх, хамгаалах ажил үргэлжилсээр байна. Ганга нуурын усыг 21 булаг тэтгэн тэжээдэг бөгөөд тэдний гол амин судас нь Дагшин булаг, Баян булаг, Оргихын булаг юм.
Ганга нуур ширгэж байгаа гол шалтгаануудын нэг бол эдгээр тэжээгч булгуудын ус татарч нуурандаа хүрч чадахгүй болсонтой холбоотой. Тиймээс Баян булаг, Салаа булагийг шинээр хашиж хамгаалах ажлыг Дарьганга сумын Дарьгангын залуусын нэгдэл клубын залуус санаачлан хийжээ. Салаа булгуудын эхийг хаших хашаа болоод бусад шаардлагатай хөрөнгийг өөрсдийн идэвх санаачлагаар цуглуулсан байна. Бэлтгэл ажлыг бүрэн хангаж дуусан, Монгол бахархлын өдрөөр залуус хамтдаа салаа булгуудыг хашжээ.
Нутаг орон, уул усаа гэсэн чин сэтгэл зүрхтэй залуучууд нэгдэн өөрдийн чадлын хирээр нуур усаа аварч үлдэхийн төлөө хичээн зүтгэж байгаад нутгийн ард иргэд сайшаан хүлээн авч байгаа юм.
Т. Одончимэг