Бетонон суваг барьж ногоон байгууламжаа усалж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн Тариалан сумын төв гудамжны хоёр талаар бетонон суваг хийсэн байна.
Энэ ажлыг “ССТ-Од” компани гүйцэтгэсэн бөгөөд сумын төвийн мод бут, зүлэг ногоог услах зориулалтаар хийжээ. Өөрөөр хэлбэл, газрын гүн рүү ус алдахгүй байх зорилгоор 20 см-ийн багтаажтай бетонон суваг барьж, түүгээрээ ус гүүлгэн сумын төв доторх мод, зүлэг ногоог услах болсон байна. Усыг ариг гамтай, үр дүнтэй ашиглах зориулалт бүхий энэхүү бетонон сувгийн ачаар сумын төвийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх бас нэгэн үүд хаалга нээгджээ. Тус бетонон суваг нь сумын төв дундуур 3 км орчим газар үргэлжилдэг аж.
Б.Батхүү