Чулуун нүүрсний экспорт багасжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-05-15 12:07:56

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Манай улс энэ сарын 14-ний өдөр 295.3 мянган тонн нүүрс экспортоллоо.


Харин оны эхнээс 25,648.9 мянган тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 5.9 хувиар багассаныг Гаалийн ерөнхий газар мэдээлэв.


Монголбанкны жилийн эцсийн тайланд чулуун нүүрсний экспорт өнгөрсөн оны түвшнээс 229 сая ам.доллароор багассан гэжээ. Харин зэсийн баяжмалын экспорт 693, төмрийн хүдэр 153 сая, мөнгөжөөгүй алт 161 сая, жонш 46 сая ам.доллароор тус тус нэмэгдсэнээр уул уурхайн бүтээгдэхүүний экспорт 2024 онд өмнөх оныхоос 6 хувиар буюу 780 сая ам.доллароор нэмэгдсэн байна. 



関連ニュース