Иргэд аялал жуулчлалын баазыг татан буулгахыг шаардав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-11-03 14:16:54

Баян-Өлгий аймгийн Толбо сумын хэсэг иргэдээс аймгийн ЗДТГ, газар зохицуулалтын газар зэрэг байгууллагуудад ил захидлаар шаардлага хүргүүлэв.

Уг шаардлагад, Толбо сумын хоёрдугаар багийн малчид бидний намаржаа, өвөлжөө болох Толбо нуурын эргэн тойрныг гадныхан ашиг олз олох үүднээс булаан эзлээд сүйтгэж байна. Гурван жилийн өмнө Сагсай сумын иргэн Б.Бекболат, дараа нь Бугат сумын бизнесч Б.Болд, ноднингоос Өлгий сумын хоёр иргэн энд аялал жуулчлалын бааз байгуулсанаар нуурын эрэг талхлагдан бохирдоод зогсохгүй бид малын бэлчээргүй боллоо. Иймд энэ асуудлыг даруй авч үзээд эдгээр үйлчилгээний газруудыг татан буулгах, эсвэл бидэнд өөр газраас нутаг бэлчээр олгохыг шаардаж байна гэж мэдэгдээд энэ бичигт тус сумын н.Хуанбай, Харахас, Манас нарын 55 хүн гарын үсгээ зурсан байна.                                                                                             

          Ш.Айзаря

関連ニュース