СЭЛЭНГЭ: Сакура буюу буйлс нь хөрс хамгаалдаг байна
ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНҮҮД | ТЭРБУМ МОД
Сүхбаатар,
2025 оны тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Монгол Улсын
Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон бүх
нийтээр мод тарих өдрөөр Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын хамт олон
Сүхбаатар сумын "Гэрэлт" цогцолборт буйлс тарьжээ.
Буйлс нь хүрээлэн буй орчин, ойн
зурвас төгөл байгуулахад нэн тохиромжтой мод юм. Хамгийн өндөртөө 15 м хүртэл ургадаг бөгөөд манай орны нөхцөлд 4 м хүртэл өндөр ургадаг байна.
Энэхүү гоёл чимэглэлийн төрөлд ордог
модны гол онцлог гэвэл холтос нь алтан шаргал өнгөтэй байдаг боловч хөгшрөх
тусмаа холтос нь улаан болж хувирдаг онцлогтой юм.
Мөн навчис нь намар бүдэг шаргал
өнгөтэй болдог байна. Мөчир нь өргөсгүй, навч нь уртавтар
зууван хэлбэртэй, 2-3 см урттай, навчны зах нь хурц шүдлэг, цэцэг нь тод
ягаан өнгөтэй, жимс нь жижиг ишин дээр байрлах бөгөөд 4-8 мм голчтой юм.
Улаан саарал холтос бүхий богиноссон
хатгуур, өргөс бүхий мөчиртэй шим тэжээлийн бодис багаар шаарддаг бөгөөд хөрс
хамгаалах ач холбогдолтой ургамал юм.
Хавар навчлахаасаа өмнө цэцэглэж,
цагаан, ягаан том цэцэг ургадаг. Энэхүү
үзэсгэлэнт сайхан цэцэгтэй байх хугацаа нь 7-10 хоног үргэлжилдэг хэмээн мод
үржүүлгийн мэргэжилтнүүд ярилаа.