ДОРНОД: Хоршоо хөгжүүлэх сан 2011 оноос хойш 1447 иргэнд зээл олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-05-28 09:22:08

Чойбалсан, 2025 оны тавдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Хоршоо хөгжүүлэх сангаас аймгийн хэмжээнд 2011 оноос хойш 1447 иргэнд зээл олгожээ. Үүнээс Хэрлэн сумын хэмжээнд гэхэд л 240 хүнд зээл олгосон байна.


Одоогоор Хэрлэн сумын хэмжээнд 191 зээлдэгч зээлээ буцаан төлсөн бөгөөд үлдэгдэлтэй 49 зээлдэгчийн 28 нь чанаргүй байгаа юм. Мөн 2024 оны байдлаар зээлийн үлдэгдэлтэй зээлдэгчдийн 69 нь зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй байна. Түүнчлэн аймгийн аймгийн хэмжээнд 174 зээлдэгчийн 1.8 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэл байгаа юм.


2011 оноос хэрэгжсэн сум хөгжүүлэх сан буюу одоо хоршоо хөгжүүлэх сан болж, үйл ажиллагаа явуулж байгаа энэхүү сан нь сум бүрд тухайн сумын ИТХ тодорхой хөрөнгө шийдвэрлэж иргэд, ААН-д жилийн гурван хувийн хүүтэй зээл олгодог.

関連ニュース