СЭЛЭНГЭ: Их засаг олон улсын их сургуультай хамтран ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ 
                                                                    Сүхбаатар,
2025 оны зургаадугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг, Их засаг олон улсын их сургуультай хамтран ажиллах санамж
бичиг байгууллаа.
Бүс
нутгийн боловсролын хөгжлийг дэмжих зорилготой Их Засаг их сургууль Дархан-Уул аймагт шинэ хичээлийн байрныхаа нээлтийн ёслолыг
зохион байгуулсан байна.
Энэхүү үйл ажиллагаанд Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа
тэргүүтэй удирдлагын багийн
төлөөлөл оролцлоо. 
Тус
сургуулийн зүгээс Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Булган, Төв аймгуудтай хамтран
ажиллах санамж бичгийг байгуулсан байна.
Их засаг их сургуулиас аймаг, орон нутгийн төрийн албан хаагч, авьяаслаг сурагчдад
төлбөрийн хөнгөлөлттэй суралцах боломжийг олгох.
Түүнчлэн боловсролын бүхий л үйл ажиллагаанд дэмжлэг
үзүүлж, хамтран ажиллах саналыг тавьсан байна. 
Дархан салбар сургуульд өдрийн бакалавр, эчнээ, магистр, докторын сургалтууд явуулах юм.

 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 						
				
             
                    