Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-06-18 09:35:40

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Английн Лондон хотод дартсын өсвөр үеийнхний Advanced tour-2025 дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа.


Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин Х.Тэргэл түрүүлж эзэлж, дэлхийн чансааг тэргүүлж эхэлсэн байна. Өдгөө 14 настай түүний хувьд дэлхийн чансааг тэргүүлсэн анхны ази тоглогч болж байгаа нь энэ.


Энэхүү лигийн тэмцээнд есөн орны шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль хүртсэнээс гадна Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин аж.  

関連ニュース