Ховор зүйлийн шувуудыг хамтран хамгаалах, судлах ажлаа үргэлжлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2025-06-24 09:35:52

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Монгол, Хятад, Орос улсын хамтарсан, олон улсын Дагуурын дархан цаазат газар (ОУДДЦГ)-ын 8 дугаар холимог комиссын хурал Дорнод аймгийн Чойбалсан хотноо энэ сарын 17-20-нд болов.


Хурлаар ОУДДЦГ-ын байгаль хамгааллын хамтын ажиллагааны 2020-2024 оны үр дүнг хэлэлцэж, 2025-2029 оны төлөвлөгөөг батлав. Мөн ОУДДЦГ, түүний ойролцоох бүс нутгийн экосистемд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх ажлыг хамтран хэрэгжүүлэх, дээрх газруудын хил дамнасан түймрээс урьдчилан сэргийлэх, хамтарсан дадлага хийх, ховор зүйлийн шувуудын хамгаалал, судалгааг үргэлжлүүлэх, судалгаанд дамжуулагч төхөөрөмж ашиглах, биологи, нүүдлийн судалгааг өргөжүүлэхийг хэлэлцэн тохирсноос гадна комиссын 9 дүгээр хурлын товыг тогтжээ.



БОУАӨЯ, Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргаа хамтран зохион байгуулсан хуралд тус яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Д.Батцогт, ОХУ-ын Экологи, байгалийн нөөцийн яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын орлогч дарга Артур Владиславович Чертов, БНХАУ-ын Экологи, байгаль орчны яамны байгаль орчин, шинжлэх ухааны судалгааны академийн тэргүүлэх эрдэмтэн, дарга Ү Хюпанаар ахлуулсан төлөөллүүд оролцов. 



関連ニュース