Өмнөговь сумын удирдлагууд улиран сонгогдлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2016-11-07 16:39:37

2016 оны орон нутгийн сонгуулиар Увс аймгийн Өмнөговь суманд МАН дахиад олонх болж, сумын ИТХ-ын дарга, Засаг даргаар намынхаа хүнийг сонгох эрх авсан билээ.

Сумын ИТХ-ын анхдугаар хуралдааныг энэ сарын 2-нд хийхээр товлосон ч МАН-ынхан дотроо тохиролцоонд хүрч чадаагүй байна. Иймээс хурал хойшилж, өнгөрсөн баасан гарагт болжээ. Уг хуралдаанаар сумын ИТХ-ын даргаар Болоон Цэрэнпилийг улираан сонгосон бөгөөд Засаг даргаар Раднаан Төмөрчөдөрийг мөн дахин сонгожээ. Ингэснээр Увс аймгийн Өмнөговь сумын өмнөх удирдлагууд ирэх дөрвөн жилд дахиад сумаа толгойлохоор болсон байна.

Б.Батхүү

関連ニュース