СЭЛЭНГЭ: Аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-06-25 21:15:10

Сүхбаатар, 2025 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Шаамар, Ерөө, Түшиг, Цагааннуур сумдад ой хээрийн түймэр асч байгаатай холбогдуулан Аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж, аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байна.

 

Мөн Сэлэнгэ аймгийн сумдад гарсан ой хээрийн түймэртэй холбоотойгоор цахим орчинд тавигдаж байгаа ташаа мэдээлэлд автахгүй байж, албан ёсны эх сурвалжтай мэдээ, мэдээллийг үзэх.


Түүнчлэн түймэртэй холбоотойгоор хувь хүмүүсийн зохион байгуулж буй хандив, тусламжийн аянд хянамгай хандахыг аймгийн Онцгой комиссоос онцгойлон анхаарууллаа.

 

Түймрийн нөхцөл байдлын мэдээг  цаг тухай бүрд нь албан ёсны хуудсаар дамжуулан хүргэнэ гэдгээ мөн мэдэгдлээ.

関連ニュース