СҮХБААТАР: Сүүний фермийг хөгжүүлэхээр 5 ААН хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны зургаадугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах дэд хороо хуралдлаа. Холбогдох журмын дагуу хөнгөлөлттэй зээлд хамрагдах 11 аж ахуйн нэгжийн 1,4 тэрбум төгрөгийн төсөлд 4 шатны үнэлгээг хийхэд дараах аж ахуйн нэгжүүд болзлыг хангасан байна.
Үүнд:
1.
Баяндэлгэр сумын 6-р “Оточ-Оргил” ХХК - Мах, сүүний чиглэлийн саалийн эрчимжүүлсэн фермийн төсөл- 200,000,000 сая төгрөг
2.
Халзан сум 4-р баг “Тэнүүн шороот” хоршоо сүүний эрчимжсэн аж ахуйн төсөл - 99,210,000 сая төгрөг
3.
Баруун-Урт сум 1-р баг “Шавхагдашгүй баялаг” ХХК Эрчимжсэн сүүний ферм байгуулах төсөл- 100,000,000 сая төгрөг
4. Түвшинширээ сум 1-р баг “Түвшин асбет” ХХК- Сүүн эргэлт үнээний ферм төсөл- 200,000,000 сая төгрөг
5. Түвшинширээ сум 1-р баг “Оргил ширээт” ХХК- Сүүний үнээний церм байгуулах төсөл 300,000,000 сая төгрөгийн зээлийг авахаар болжээ.
Энэ
жилийн хувьд орон нутагт сүү боловсруулах үйлдвэр ашиглалтад оруулж, сургууль, цэцэрлэгт "Сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд түүхий эдийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор сүүний чиглэлийн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэхээр тэргүүлэх чиглэлээ болгосон.
Ингэхдээ жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор 2025 онд орон нутгийн төсвөөс 300 сая төгрөг баталж, улсын төсвөөс 600 сая төгрөгийг мөн хуваарилан энэ жил нийт 900,0 сая төгрөгийн эх үүсвэрийг баталсан байдаг.