СЭЛЭНГЭ: Ойрын өдрүүдэд +39 градус хүрч хална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-07-19 16:29:18

Сүхбаатар, 2025 оны долоодугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Сэлэнгийн нутгаар өнөө маргаашдаа +39 градус хүрч халах тул нарших эрсдэлтэй өндөр настан, хүүхдүүдийг гаргахгүй байхыг мэргэжлийн байгууллагаас онцгойлон анхааруулж байна.

 

Өнөөдрийн 20.00 цагаас маргаашийн 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 6-11 метр хүрнэ. Агаарын температур шөнөдөө +11+16 градус, өдөртөө +34+39 градус дулаан байна.


Сүхбаатар хот орчмоор багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Агаарын температур шөнөдөө +13+15 градус, өдөртөө +34+36 градус дулаан байна.

 

7 дугаар сарын 21-25-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 21, 23-нд ихэнх сумын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. 22, 23-наас 24-нд шилжих шөнө зарим сумын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно.

 

Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур 21-нээс өдөртөө бага зэрэг сэрүүсч шөнөдөө +10+15 градус, өдөртөө +22+27 градус дулаан байна.

関連ニュース