Энэ 7 хоногт Монгол Улсад
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 21 /МОНЦАМЭ/. 2025 оны долоодугаар сарын 21-27-нд болох үйл явдлын тойм
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровын урилгаар 2025 оны 7 дугаар сарын 20-23-нд тус улсад төрийн айлчлал хийж байна.
Улаанбаатарт:
7 дугаар сарын 22-нд: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр тохиож байна.
7 дугаар сарын 25-27-нд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жүдо бөхийн Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн “Степ Арена”-д болно.
7 дугаар сарын 27-нд: Мэдээллийн технологи, харилцаа холбооны ажилтны өдөр тохиож байна.
-“Монгол авдар” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ сарын 29-нийг дуустал олон нийтийн хүртээл болно.
Орон нутагт:
7 дугаар сарын 22-нд: Өвөрхангай аймгийн эсгийний баяр болно.
7 дугаар сарын 23-нд: Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд сарлагийн баяр зохион байгуулна.
7 дугаар сарын 23-24-нд: Хөвсгөл айгийн Уялган голд Монгол бөхийн баяр болно.
7 дугаар сарын 24-нд: Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд Монгол туургатны ерөөлч магтаалчдын олон улсын уралдаан болно.
7 дугаар сарын 25-нд: Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн хүрээнд шашин номын үйл ажиллагаа болно.
7 дугаар сарын 26, 27-нд: Өвөрхангай аймгийн Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ой буюу 2025 оны Хангайн бүсийн их хурд даншиг наадам болно.
-Архангай аймгийн музейд "Байгалийг ойроос" түр үзэсгэлэн 2025 оны 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.