Хүннү хотын үерийн хамгаалалтын нэгдүгээр сувгийн угсралтын ажил 75 хувьтай байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Сэргэлэн сумын 31 мянган га газарт Хүннү хотыг байгуулахаар төлөвлөж буй.
Улаанбаатар хотын 2040 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу нийслэлийн төвлөрлийг сааруулах, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилготой юм. Нийслэлийн дагуул хот болох Хүннү хотын эхний ээлжийн инженерийн бэлтгэл үерийн хамгаалалтын нэгдүгээр сувгийн ажлын зураг төслийг 2022 онд “Хидродизайн прожект” компани боловсруулж, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Комфорт импекс” компани ажиллаж байгаа аж.
НЗДТГ-ын мэдээлснээр, нийт 4.6 км урттай үерийн хамгаалалтын нэгдүгээр сувгийн угсралтын ажил өнөөдрийн байдлаар 75 хувийн гүйцэтгэлтэй байна.
Нэгдүгээр сувгийн ажлын хүрээнд 667 метр газар шорооны ажил 98 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн 650 метр сувгийг угсармал төмөр бетон хавтангаар бэхлэх болон шүд цутгах ажил 99 хувийн гүйцэтгэлтэй байна. Далангийн нягтруулга, элсэн дэвсгэр хийх ажил үргэлжилж байна.
Ulaanbaatar