СЭЛЭНГЭ: Онцгой цаг үед онцгойгийнхонд дэмжлэг үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-07-29 14:39:30

Сүхбаатар, 2025 оны долоодугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт асаж байгаа түймрийн голомтууд нь ихэвчлэн хөвчийн гүндээ, модны унианга ихтэй, хүн, машин техник хүрч очиход ихээхэн хүндрэлтэй нөхцөлд гарч байгаа.

 

Ийм чухал цаг үед ойн түймэрийг унтраахад дэмжлэг болгон Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт бартаат замын, туулах чадвар өндөртэй, аврах, эрэн хайх зориулалт бүхий, дотроо амрах боломжтой “Камаз-4326” маркийн авто машин.

 

Мөн Австри улсын “Ranger” 6 хүний багтаамжтай хийлдэг завины хамт хүлээлгэн өглөө. 

関連ニュース