ӨНӨӨДӨР: Эрүүл мэндийн салбарын төсвийн төсөлд санал авах хэлэлцүүлэг болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм
11:00 цагт: МҮЭХ-ноос цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор тус холбооны төв байранд мэдээлэл өгнө.
14:00 цагт: Эрүүл мэндийн салбарын 2026 оны төсвийн төсөлд олон нийтийн санал авах танхимын хэлэлцүүлэг ЭМЯ-нд болно
18:00 цагт: Гадаад, дотоодын жуулчдад зориулсан "Land of the
Sky" үндэсний урлагийн тоглолт ҮУИТ-д болно.
18:00 цагт: Цагаан лавай чуулгын "NOMADIC LEGEND" ардын урлаг,
өв соёлын тоглолт "ГАН ЗАМ" паласт болно.
-Монгол Улсын 2026 оны
төсвийн төсөлд олон нийтийн санал асуулгыг энэ сарын 14-нийг дуустал авна.
Орон нутагт:
-Өвөрхангай аймгийн
Хархорин суманд “Торгоны зам ба Хархорум” соёл аялал жуулчлалын наадам энэ
сарын 7-ныг дуустал үргэлжилнэ.