ӨНӨӨДӨР: Монголын Хүүхдийн ордон, БНСУ-ын Иксан хотын “Син” бүжгийн чуулгын хамтарсан тоглолт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-08-06 08:32:50

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм


-Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

14:00 цагт: Монголын Хүүхдийн ордон болон БНСУ-ын Иксан хотын “Син” бүжгийн чуулгын хамтарсан тоглолт Хүүхдийн ордонд болно.

18:00 цагт: Гадаад, дотоодын жуулчдад зориулсан "Land of the Sky"  үндэсний урлагийн тоглолт ҮУИТ-д болно. 

18:00 цагт: Цагаан лавай чуулгын "NOMADIC LEGEND" ардын урлаг, өв соёлын тоглолт  "ГАН ЗАМ" палас-д болно.

-Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд олон нийтийн санал асуулгыг энэ сарын 14-нийг дуустал авна.


Орон нутагт:

-Өвөрхангай аймгийн Хархорин суманд “Торгоны зам ба Хархорум” соёл аялал жуулчлалын наадам энэ сарын 7-ныг дуустал үргэлжилнэ.

 

関連ニュース