Тэс сумын удирдлагууд сонгогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2016-11-10 11:39:48

   Увс аймгийн Тэс сумын ИТХ-ын даргаар О.Нэргүй, Засаг даргаар Ж.Нямбуян нар сонгогдсон байна.

Өмнөх сонгуулиудаар тус суманд ихэвчлэн АН олонх болж ирсэн бөгөөд Увс аймгийн “цэнхэр” сумдын нэг бол яах аргагүй Тэс сум юм. Гэтэл энэ удаагийн сонгуулиар тус суманд МАН олонх болж, сумын ИТХ-ын 25 суудлын 16-г авсан байна. Ингэснээр МАН-ынхан ирэх 4 жилд тус сумыг удирдахаар болжээ. Сумын Засаг даргаар аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Буяндалай, эсвэл тус сумын МАН-ын хорооны дарга Г.Ядамсүрэн, ИТХ-ын даргаар сумын ИТХ-ын төлөөлөгч Б.Наваан, Ц.Энхбаяр нарын аль нэгийг сонгоно хэмээн сонгуулийн дараагаар нам дотроо ярьж тохирсон аж. Гэвч энэхүү 4 хүн нь сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан хүртэл тохиролцоонд хүрч чадаагүй тул намын нөхөд нь дараагийн хүмүүсийг гаргаж ирж сумын удирдлагуудаа сонгожээ. Одоогоор Тус сумын Засаг даргад өргөн мэдүүлсэн Ж.Батбуянгийн хөрөнгө орлогын мэдүүлэг Авлигатай тэмцэх газарт хянагдаж байна.

Увс аймгийн ихэнх сумдад МАН хэт олонх болсноос үүдэн сумын ИТХ-ын дарга, Засаг дарга нараа сонгох гэхээр нам дотроо олон фракц үүссэн тул зөвшилцөлд хүрч чадалгүй сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан хойшилсон тохиолдол мэр сэр гарчээ.

Б.Батхүү

関連ニュース