Нидерландын Гран-Прид О.Пиастри түрүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
АМСТЕРДАМ, 2025 оны есдүгээр сарын 1 /AFP/. Австралийн уралдаанч Оскар Пиастри “Формула-1” ангиллын авто уралдааны Нидерландын Гран-Прид түрүүллээ.
Ням гарагт болсон тэмцээнд Нидерландын
тамирчин Макс Ферстаппен
хоёрдугаар байрт шалгарсан бол О.Пиастригийн “Макларен” багийн анд Ландо Норрис машиных нь мотор доголдсоны улмаас
тэмцээнийг дундаас нь орхижээ.
Ингэснээр О.Пиастри энэ улиралд долоо дахь Гран-Придаа ялалт байгуулж, “Формула-1”-ийн
нисгэгчдийн чансааг тэргүүлсэн хэвээр байна.
Нидерландын Гран-Прид
мөн “Рейсинг Буллз” багийн 20 настай франц уралдаанч
Исаaк Хаджар гуравдугаар байрт орсноор
тэмцээний бүх цаг үеийн түүхэнд
шагналын тавцанд зогссон хамгийн залуу тав дахь тамирчин болжээ.
Нидерландын Зандворт
хот 2021 оноос “Формула 1”-ийн тэмцээнийг дахин
зохион байгуулж эхэлснээс хойш эхний байрлалаас гарсан жолооч байнга түрүүлж байсан нь энэ замд
гүйцэж түрүүлэхэд хэцүү гэдгийг харуулж байна.
Нийт 15 гарааны дараах байдлаар,
О.Пиастри 309 оноогоор чансааг тэргүүлж, түүний багийн анд Л.Норрис 275
оноотойгоор хоёрдугаар байрт бичигдэж байна. Харин “Ред Булл” багийн гишүүн
М.Ферстаппен 205 оноотойгоор гуравдугаарт жагсаж байгаа бол Ж.Рассел, Ш.Леклер
эхний тавд багтаж байна.
“Формула-1”-ийн дараагийн гараа Италийн Монза хотод есдүгээр сарын 5-7-ны өдрүүдэд болно.