“Хямралын удирдлагын аудитын ажлын хэсэг” III чуулга уулзалт БНСУ-д боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-09-09 16:48:29

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн БНСУ-д албан айлчлал хийлээ.


Тэрбээр Сөүл хотноо болсон Аудитын дээд байгууллагуудын Азийн байгууллагын  “Хямралын удирдлагын аудитын ажлын хэсэг”-ийн III чуулга уулзалтад  оролцсон юм. Ерөнхий аудитор С.Магнайсүрэн чуулга уулзалтад коронавируст цар тахлын үеэр Монгол Улсад зохион байгуулсан “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагааны үр дүнд хийсэн бодит цагийн аудитын талаар танилцуулж, туршлагаа хуваалцав.


Мөн тэрбээр БНСУ-ын Аудит, хяналт шалгалтын зөвлөлийн Комиссар, Орлогч дарга Ким Инхоетай уулзлаа. Энэ хүрээнд сайн туршлагаа хуваалцаж, хамтын ажиллагаагаа шинэ түвшинд хөгжүүлэх талаар талууд санал солилцсон юм.






関連ニュース