БНСУ руу “Ургацын баяр”-ын үеэр хийх нислэгээ төлөвлөж зорчихыг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-09-18 11:21:21

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. БНСУ-ын Үндэсний агаарын тээврийн нисэх буудал болон Инчон олон улсын нисэх буудлын ажилтны үйлдвэрчний эвлэлээс энэ сарын 19-ний өдрөөс ирэх сарын 6-наас эхлэх “Ургацын баяр”-ын амралтын өдрүүдийг дуустал ажил хаялт зарлаж буйгаа мэдэгдсэн.


Энэ удаагийн ажил хаялтад нийт 15 хотын нисэх буудлын 15 мянга гаруй ажилчдын 60 гаруй хувь нь оролцох төлөвтэй байна. Гол төлөв барилга, байгууламжийн засвар үйлчилгээ, цэвэрлэгээ зэрэг ашиглалт, үйлчилгээний чиглэлийн ажилтнууд хамрагдах аж. Ажил хаялтын асуудлаар холбогдох талуудын зөвшилцөл үргэлжилж байгаа бөгөөд энэ сарын 16-ны өдрийн байдлаар ямар нэгэн тохиролцоонд хүрээгүй байна.


Иймд дээрх хугацаанд манай улсын иргэд нислэг төлөвлөлтдөө анхаарч, тодорхой мэдээллийг агаарын тээвэрлэгчээс тодруулж зорчихыг хүсье гэж Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ.

 

関連ニュース