ӨНӨӨДӨР: “Шилмэл мал-2025” үзэсгэлэн, дуудлага худалдаа нээлтээ хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл
явдал
09:00 цагт: НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар "Дэлхийн хүнсний өдөр"-ийг тохиолдуулан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна.
09:00 цагт: Монголын хуульчдын холбооноос Азийн 13
дахь про боно чуулга уулзалт “Корпорейт”
зочид буудалд эхэлнэ.
10:00 цагт: Нобелийн Энх тайвны шагналт, АНУ-ын дэд
ерөнхийлөгч асан Аль Гор “Climate Reality Leadership Corps” манлайллын сургалт
зохион байгуулна.
10:00 цагт: “Буддизм ба шинжлэх ухаан” олон улсын эрдэм шинжилгээний хурал Гандантэгчэнлин хийдийн “Батцагаан цогчэн” дуганд болно.
11:30 цагт: Монгол ардын намын дэргэдэх "Хамтын хүч" жигүүрээс улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдэгдэл хийнэ.
14:00 цагт: Монгол, Хятадын бизнес уулзалт МҮХАҮТ-д
болно.
15:00 цагт: ШУА-ийн ээлжит их чуулганаар "Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван үндсэн чиглэл"-ийн төслийг хэлэлцэнэ. Чуулган ШУА-ийн төв байранд болно.
Орон нутагт:
Архангай: Төрийн байгууллагын ажлын зохион
байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн төв комиссын улсын үзлэг үргэлжилж
байна.
Өвөрхангай: 2025 оны II ээлжийн цэрэг татлагыг
өнөөдрөөс эхлэн зохион байгуулна.
Дархан-Уул: “Шилмэл мал-2025” үзэсгэлэн, дуудлага
худалдаа нээлтээ хийнэ.
Өмнөговь: Даланзадгад хотод “Цөлжилтийн эсрэг
ногоон ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно.
Сэлэнгэ: “Сэлэнгийн Алтан намраар аялахуй” үзэсгэлэн
худалдаа Партизаны талбайд болно.
-Монгол Улсын
БНХАУ-тай хиллэдэг авто замын боомтуудыг түр хаав.
Хилийн чанадад:
-Тринадад ба
Тобагод 100 буудалт даамын эмэгтэйчүүдийн ДАШТ үргэлжилнэ.
-Энэтхэгийн Шинэ Дели хотод пара хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.