MONGOLIAN NATIONAL NEWS AGENCY

ДОРНОД: Азийн цууцил шувууны шилжилт хөдөлгөөнийг судалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-10-08 16:22:29

Чойбалсан, 2025 оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Чух шувуу судлалын суурингийн мэргэжилтнүүд Азийн цууцил шувууны хоёр бодгальд сансрын дамжуулагч зүүж, нүүдэл, шилжилт хөдөлгөөний мэдээллийг цуглуулж байна. Энэ нь  олон улсад ховордож болзошгүй ангилалд багтсан төрөл зүйл юм.


Чух нуурын шувуу судлалын суурин эргийн шувуудын намрын нүүдлийн мониторингийг хийжээ. Тодруулбал, долоодугаар сарын сүүлчээс наймдугаар сарын 31-ний хооронд 18 зүйлийн 112 бодгаль эргийн шувуу, бусад 15 зүйлийн 91 бодгаль шувууг барьж бөгжилсөн байна.


Сонирхуулахад, МШХТ эргийн шувуудын нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг судлах удаан хугацааны мониторингийн ажлыг Чух нуурт 2019 оноос эхлүүлээд байгаа юм. Сүүлийн жилүүдэд Чух шувуу судлалын сууринг судлаачид, шувуу сонирхогчид, жуулчид болон нутгийн иргэд зорьж очихоос гадна их сургуулийн биологи, экологийн ангийн оюутнууд судалгаанд оролцож, эрдмийн зэргийн сэдвээ хамгаалдаг болжээ.


Манай орон бол олон зүйлийн эргийн шувуудын хувьд нүүдлийн үедээ бууж амардаг чухал нутаг учир энэ зүйл шувуудын нүүдлийн экологийн судалгаа чухал ач холбогдолтой байдаг. 

関連ニュース