MONGOLIAN NATIONAL
NEWS AGENCY

СЭЛЭНГЭ: Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө -10-15 градус хүрч хүйтэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-10-14 14:53:35

Сүхбаатар, 2025 оны аравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутгаар өнөө шөнө болон маргааш өдөр нойтон цас орж, зарим сумдын нутгаар явган шуурга шуурч,  зам даваа гүвээнд хальтиргаа гулгаа үүсэх, үзэгдэх орчин хязгаарлагдахыг аймгийн УЦУОШТ-өөс мэдээлж байна.

 

Сэлэнгэ аймгийн нутгаар үүлэрхэг. Нойтон цас орно. Салхи баруунаас секундэд 7-12 метр хүрч зарим сумдын нутгаар явган шуурга шуурна. Агаарын температур шөнөдөө -5-10 градус хүйтэн, өдөртөө -3+2 градус дулаан байна.

 

Сүхбаатар хот орчмоор үүлэрхэг. Нойтон цас орно. Салхи баруунаас секундэд 7-12 метр хүрч явган шуурга шуурна. Агаарын температур шөнөдөө -6-8 градус хүйтэн, өдөртөө -1+1 градус дулаан байна.

 

10 дугаар  сарын 15-19-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 15-нд нутгийн зүүн хэсгээр, 16-нд зарим сумдын нутгаар нойтон цас орно.  Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр байх бол 15, 16-нд түр зуур секундэд зарим сумдын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

 

Агаарын температур Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр  шөнөдөө -10-15 градус хүйтэн, өдөртөө -4+1 градус дулаан, бусад сумдын нутгаар -5-10 градус хүйтэн, өдөртөө -2+3 градус дулаан байна.

関連ニュース