ТӨВ: “Монголын сайхан орон" тоглолтыг ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсад толилууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-10-21 14:58:03

Зуунмод, 2025 оны аравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Монголын сайхан орон" тоглолтыг 10 дугаар сарын 13-16-нд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсад толилууллаа. Тоглолтыг аймгийн Соёл урлагийн газар, "Монгол туургатан" театртай хамтран нийт 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулсан байна. 


Тоглолтыг "Монгол туургатан" театрын ерөнхий найруулагч Д.Цэрэнчимэд, Уран сайхны удирдаач Б.Даваацэрэн, Туслах найруулагч Б.Сүхбаатар, Хөгжим ангийн багш Г.Энхтайван, Бүжиг ангийн багш М.Батчимэг нар хамтран дэглэн туурвисан байна.


Энэхүү тоглолтод урилгаар Төв сайхан нутгаас төрсөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын жужигчин А.Долгор мөн Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлооч Г.Энхнаран хамтран оролцсон юм.


Тоглолтыг Монгол, Оросын хамтарсан найрамдлын сарын ажлын хүрээнд зохион байгуулсан бөгөөд хамтын ажиллагаа 2023 оноос эхэлсэн байна.


2024 онд им Хоце Намсара́евын нэрэмжит Буриад театрын "Халхын гол тангараг" жүжиг, 2025 онд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын им Н.А.Бестужевын нэрэмжит Орос драмын театрын уран бүтээлчдийн хүүхдийн болон драмын жүжгийг Зуунмод сумын иргэдэд толилуулж байв.


Мөн 2024 онд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсад 27 сумын Соёлын төвийн дарга нарыг болон аймгийн төвийн Соёл урлагийн байгууллагын төлөөллийг туршлага судлах мөн сертификатын сургалтад хамруулж хамтран ажилласан байна.

 


関連ニュース