ӨВӨРХАНГАЙ: Мөсөнд авиралтын тэмцээнийг дөрвөн орны жуулчид үзлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-12-08 17:53:24

Арвайхээр, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/.   “Karakorum ice festival - 2025” мөсөнд авиралтын 13 дахь удаагийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ амралтын өдрүүдэд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Улаанцутгалантын хүрхрээнд боллоо.

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаад, дотоодын аялагчдыг татах, уулын спортоор хичээллэгчдийн тоог нэмэгдүүлэх, өндөр ур чадвартай мэргэжлийн тамирчдын чансааг дээшлүүлэх зорилготой тус тэмцээнийг “Mongolia Expeditions” компаниас ССАЖЗЯ, Өвөрхангай аймгийн ЗДТГ, Аялал жуулчлалын холбоотой хамтран зохион байгуулав.



Энэ жил мөсөнд авирах мэргэжлийн болон сонирхогчдын хурдны тэмцээнээс гадна жуулчдад зориулсан мөсөн шагайн харваа, сурын харваа, богино зайн бартаат замын авто машины уралдаан, монгол наадгай, нүүдэлчин өв соёлын үзүүлбэр зэргийг хамтатган зохион байгуулснаараа онцлог байлаа. Фестивалийг үзэж сонирхохоор дөрвөн орны жуулчдаас гадна дотоодын аялагчид, нутгийн иргэд зэрэг 500 гаруй хүн цуглажээ. 


Тэмцээний цомын эзнээр эрэгтэйчүүдээс Ч.Мандахбаяр, эмэгтэйчүүдээс Н.Сэлэнгэ нар шалгарлаа. Тэд дэлхийн цомын хошой аваргууд юм. Мөн мэргэжлийн ангилалд Ч.Мандахбаяр, Н.Сэлэнгэ, сонирхогчдын ангилалд н.Удвал, Э.Хаянхярваа нар тэргүүн байранд шалгарлаа. 







関連ニュース