Нийслэлийн есөн дүүргийн 14 байршилд зассан сүлд модны гэрлийг өнөөдөр асаана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-12-10 11:26:36

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Шинэ жилийн баярыг угтан нийслэлийн есөн дүүргийн 14 байршилд сүлд мод засаж, нэгэн зэрэг гэрлийг 19:00 цагт  өнөөдөр асаахаар болсон талаар НЗДТГ-аас мэдээллээ.


Үүнд, Чингэлтэй дүүрэг:

  • 1 дүгээр хороо, Д.Сүхбаатарын талбай
  • 5 дугаар хороо, Тусгаар тогтнолын талбай

Баянгол дүүрэг:

  • 15 дугаар хороо, Байгаль эх цогцолборт

Баянзүрх дүүрэг:

  • 4 дүгээр хороо, Хил хамгаалах ерөнхий газрын баруун талын Хөлбөмбөгийн талбай
  • 4 дүгээр хороо, Жуковын талбай

Багануур дүүрэг:

  • 1 дүгээр хороо, Д.Нацагдоржийн талбай буюу төв талбай
  • 4 дүгээр хорооны төв талбай

Багахангай дүүрэг:

  • 1 дүгээр хороо, Төв талбай

Налайх дүүрэг:

  • 2 дугаар хороо, Соёлын ордны урд талбай

Сүхбаатар дүүрэг:

  • 4 дүгээр хороо, Б.Цэрэндоржийн гудамж

Сонгинохайрхан дүүрэг:

  • 5 дугаар хороо, Улсын хүүхэд залуучуудын театрын гадна талбай
  • 12 дугаар хороо, Саппоро төвийн урд талбай

Хан-Уул дүүрэг:

  • 2 дугаар хороо, Ажилчны алдар талбай
  • 21 дүгээр хороо, Дөрвөн улирлын цэцэрлэгт хүрээлэнгийн сүлд модыг асаана.

 

関連ニュース