Хүүхдийн шүдний өвчлөл их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-11-29 16:44:32

Сүхбаатар аймгийн хэмжээнд хүүхдийн шүдний өвчлөл, тэр дундаа шүд цоорох өвчин их байна. Эмч нарын урьдчилан сэргийлэх үзэгт хамрагдсан хүүхдүүдийн 70 орчим хувь нь шүд цоорсон  байдаг хэмээн  АНЭ-ийн шүдний их эм С.Тунгалаг хэллээ.

Амны хөндийн бактери болон хоолны үлдэгдэл, чихэрлэг зүйлүүд удаан хугацаагаар аманд байснаас шүд цоорох гол шалтгаан болдог. Хүүхдийн шүд 6 сартайгаасаа эхлэн өвчилдөг. Гэтэл эцэг эхчүүд өдийд янз бүрийн зүйл идэж уухгүй байгаа юм чинь гээд тоодоггүй. Гэтэл цаагуураа хэдийн хүүхдийнх нь шүд өвчлөөд эхэлчихсэн байдаг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийн шүдийг цухуйж эхэлсэн цагаас нь анхаарах ёстой. Өөрөөр хэлбэл таван нас хүртэл нь эцэг эх, асран хамгаалагчид нь өөрсдөө шүдийг нь угааж, цэвэрлэж өгөх шаардлагатай. Ингэхдээ хүүхдэд өөрт нь тохирсон оог сонгож, зөв дарааллаар угааж хэвших нь зөв гэдгийг тэрээр мөн хэлж байгаа юм.

АНЭ-ийн Шүдний кабинетаар өдөртөө үйлчлүүлж байгаа эмчлүүлэгчдийн 50-иас илүү хувийг хүүхдүүд эзэлдэг байна.

Т. Одончимэг  

関連ニュース