“Goldman Sachs”-ын захирал асан Стив Мнучин Сангийн сайд болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-11-30 13:34:40

ВАШИНГТОН. /Reuters/. Хөрөнгө оруулалт, банк санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Goldman Sachs” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Стив Мнучиныг АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Сангийн сайдаар томилж магадгүй байгаа тухай эх сурвалжууд мэдээлж байна.

Д.Трампын сонгуулийн кампанит ажлын үеэр санхүүгийн асуудлыг хариуцаж байсан ноён С.Мнучиныг өнөөдөр АНУ-ын Сангийн сайдаар томилох бололтой.

Мягмар гарагт Д.Трамп Эрүүл мэндийн сайдаар Том Прайсыг, Тээврийн сайдаар Элайн Чаог тус тус томилсон юм. Э.Чао бол Ерөнхийлөгч Жорж Бушийн засгийн газрын үед 2001-2009 онд Хөдөлмөрийн яамыг удирдаж байсан Митч Макконнеллын эхнэр юм. Тэрбээр АНУ-ын засгийн газрын гишүүнээр томилогдсон анхны ази гаралтай эмэгтэй /Тайваньд төрсөн/ ажээ.

Харин одоо Д.Трамп Төрийн нарийн бичгийн дарга болон Батлан хамгаалахын сайдаар хэнийг томилохоо нухацтай бодож байна.

Тэрбумтан, хөрөнгө оруулагч Уилбур Росс Худалдааны сайд болох магадлал өндөр байгаа юм.

Г.Доржханд

 

関連ニュース