Солгой морин хуурчийн аялгуугаар хүндэтгэлийн арга хэмжээ эхэлдэг уламжлал тогтжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-12-13 12:31:48

Дашжавын Мөнхсүх Завхан аймгийн ХБК, УБ хотын ХБС-ийг тус тус морин хуурч мэргэжлээр төгссөн. 1998-2000 онд МҮЭСТО-нд “Эгшиглэн” хамтлагт морин хуурч, 2000 оноос өнөөг хүртэл 10 гаруй жил Ховд аймгийн ХДТ-т ажиллаж байна. 

Хөгжмийн коллежийн багш. Ц.Амаржаргал Ховдод элсэлтээр ирэхдээ Д.Мөнхсүхийг морин хуурч болох хүүхэд хэмээн танин урлагийн гарааг нь нээсэн. Мөн солгой гартайг нь анзаарч чамд солгойгоор чинь заана өмнө нь солгой хүүхдийг баруунаар нь хүчээр заагаад олигтой морин хуурч болоогүй гэснээр солгой морин хуурч төрүүлэх гараагаа эхэлсэн байна. Д.Мөнхсүх багаасаа л сонсголтой эвсэлтэй байсан учир багшаас өндөр үнэлгээ авч сургуульдаа ч нэр хүндтэй  морин хуурч болов. Мэргэжлийн шалгалтуудад дандаа өндөр үнэлгээтэй  авч энэ эрчээрээ суралцсанаар Монголын анхны солгой мэргэжлийн морин хуурч болон төгссөн билээ.

Тэр  олон улсын хөөмэйчдийн анхдугаар наадмын тусгай, цөөхүүл хөгжимчдийн уралдааны дэд байр тус тус авч байсан. Мөн Монголдоо төдийгүй хилийн чанадад ардын урлагаа сурталчлан Япон, Солонгос, Тайвань, Орос, Герман зэрэг орноор айлчлан тоглож өндөр үнэлгээ авсаар ирсэн.

Урд өмнө нь түүхэнд солгой Баяр хэмээн алдарт хуурч гэж байсан билээ. Ер нь сонирхогчдын дунд ганц нэг солгой хуурч байдаг боловч Монгол Улсын хэмжээнд анхны мэргэжлийн солгой морин хуурч бол тэр. Одоо Д.Мөнхсүх мэргэжлээрээ Ховд аймгийн ХДТ-т ажиллаж байна. Тэрээр Улаанбаатар телевизээс зохион байгуулсан “Хөхөө намжил” морин хуурчдын тэмцээнд амжиллтай оролцож, баруун монголын ардын дуунууд тэр тутмаа урьд нь тоглогдож байгаагүй зохиолуудыг судалж урын сангаа баяжуулж байна.

Ховд аймагт ямар ч баяр ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг морин хуурч Д.Мөнхсүхийн морин хуурын аялгуугаар  эхэлдэг уламжлал тогтжээ.    

А.Бямбасүрэн     

関連ニュース