Узбекистаны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ш.Мирзиёев тангараг өргөлөө
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРТАШКЕНТ. /KAZINFORM/. Узбекистаны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Шавкат Мирзиёев өнөөдөр парламентын хоёр танхимын хамтарсан хуралдааны үеэр тангараг өргөжээ.
Тус улсад энэ сарын 4-нд Ерөнхийлөгчийн сонгууль болж, Либерал-Ардчилсан намаас нэр дэвшсэн Мирзиёев 88.61 хувийн саналаар ялсан билээ.
Узбекистаныг 25 жилийн турш удирдсан Ерөнхийлөгч Ислам Каримов энэ оны есдүгээр сарын 2-нд таалал төгссөний дараа тус улсад Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг явуулсан юм.
Г.Доржханд