Гэмт хэрэгтнүүдийг өөрийн гараар хөнөөж байснаа Р.Дутерте дурсав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-12-16 10:12:42

МАНИЛА. /Reuters/. Би хотын дарга байхдаа гэмт хэрэгтнүүдийг өөрийн гараар устгаж байсан гэж Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте ярьжээ.

Тэрбээр энэ долоо хоногийн даваа гарагт Манила хотод үг хэлэхдээ “би Давао хотын дарга байхдаа цагдаа нарт үлгэр жишээ үзүүлэхийн тулд гэмт хэрэгтнүүдийг хайж олоод, хөнөөж байсан” гэжээ.

Тус улсын эх сурвалжууд энэ тухай өчигдөр мэдээллээ.

Харин тус улсын засгийн газрын нэгэн сайд хэлэхдээ “Р.Дутерте үргэлж хэтрүүлж, давсалж ярьдаг” гэсэн байна.

Р.Дутерте Давао хотын дарга байхдаа гэмт  хэргийн бүлэглэлүүдийн гишүүдийг хөнөөх үүрэг хүлээсэн нэгэн тусгай бүлгийг байгуулж байсан гэж хүний эрхийг хамгаалах байгууллагууд өмнө нь мэдэгдэж байсан юм.

Энэ оны зургадугаар сард Р.Дутерте ерөнхийлөгч болсноосоо хойш явуулж буй мансууруулах бодистой тэмцэх ажиллагааны явцад хар тамхи хэрэглэдэг 2000 гаруй хүнийг цагдаа нар хөнөөжээ.

Г.Доржханд

 

関連ニュース