БНАСАУ-ын удирдагч агсан Ким Жөн Ирийн дурсгалыг хүндэтгэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРПХЕНЬЯН. /KCNA/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ир таалал төгссөнөөс хойш таван жил өнгөрч байгаатай холбоотойгоор тус улсын нийслэл Пхеньян хотод түүний дурсгалыг хүндэтгэх арга хэмжээг бямба гарагт буюу өнөөдөр зохион байгууллаа.
Ким Жөн Ирийн шарилыг хадгалж байгаа ордонд болсон уг арга хэмжээнд тус улсын одоогийн удирдагч Ким Жөн Ун болон Солонгосын Хөдөлмөрийн намын /СХН/ нөлөө бүхий гишүүд оролцсон байна.
СХН-ын дэд дарга Чой Рён Хэ үг хэлжээ. Тэрбээр хэлэхдээ “Удирдагч агсан Ким Жөн Ир батлан хамгаалах салбарыг хүчирхэг болгож, цөмийн зэвсэгтэй аугаа улс орон болгосон” гээд, түүний эхлүүлсэн их ажил хэргийг удирдагч Ким Жөн Уны удирдлага дор үргэлжүүлэхэд хүчин чармайлт гаргахыг ард иргэддээ уриалжээ.
Бямба гарагийн өглөө Ким Жөн Ун эцгийнхээ дурсгалыг хүндэтгэж, тус ордонд цэцэг өргөсөн байна.
Г.Доржханд