АНУ-ын шумбагч аппаратыг Хятад булаан авсан гэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /VOA/. Өмнөд Хятадын тэнгист судалгаа хийж байсан Америкийн шумбагч аппаратыг булаан авсан Хятад улсыг АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп шүүмжиллээ.
Д.Трамп бямба гарагт твиттер хуудсандаа “олон улсын усанд байсан АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний судалгааны аппаратыг Хятад хулгайлсан” гээд “энэ бол урьд хожид үзэгдэж байгаагүй үйлдэл” гэжээ.
Олон улсын хуулийн дагуу судалгааны ажил хийж байсан манай улсын шумбагч аппаратыг Хятадын тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоц пүрэв гарагт булаан авсан гэж АНУ-ын БХЯ мэдэгдсэн юм. Мөн тус яам Хятадын энэ үйлдлийг эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгдэхийн сацуу аппаратыг нэн даруй буцааж өгөхийг шаарджээ.
Г.Доржханд