Илүүүдэл жингээ хэн хурдан хасах вэ? уралдааныг дүгнэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-12-19 17:40:17

Сүхбаатар аймгийн төвд үйл ажиллагаагаа явлуулдаг Ханан фитнесс клубээс шинэ жилийн босгон дээр Илүүүдэл жингээ хэн хурдан хасах вэ? уралдааныг зохион байгуулдаг. Тус уралдаан 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдан 35 хоногийн турш үргэлжилэн ялагчаа тодрууллаа.

Энэ удаагийн ялагчаар аймгийн Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, хошууч О.Энхтуяа тодорчээ. Тэрээр нийт 13,1кг жин хасаж, 10,4 хувиар өөхөө шатаасан байна.

Тэмцээнд анх оролцохоор зургаан хүн бүртгүүлсэнээс, тав нь тэмцээнээ амжилттай дуусгаж чадсан байна. нийт оролцогчдын хамгийн их жинг оролцогч Г. Гэрэл хасаж 136 кг-аас 120,1 кг болж, 15,9 кг-ыг хасаж чадсан байна. Гэхдээ өөхөө 7,9 хувиар шатааж чадсан учир удаах байранд шалгарчээ. Учир нь уралдааны гол шалгуур нь хассан жин бус өөхөө шатаасан байдал юм байна.

Ханан фитнесс клуб нь 3 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд тус клубээс Дугуйн залуучуудын дэлхийн аварга Б.Тэгшбаяр, Пауэрлифтингийн Дэлхийн аваргын алтан медальт З.Мөнх-Эрдэнэ, мөнгөн медальт М.Лувсанданзан нар төрөн гарсан юм. 

Т. Одончимэг

関連ニュース