Монгол Улсын дээд шүүхээс МАН-ын анхдугаар хуралдааныг хүчин төгөлдөр хэмээн дүгнэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-12-19 18:59:03

Сүхбаатар аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан, тодруулбал 2016 оны 7 дугаар сарын 19-нд хуралдсан хуралдаантай холбоотой дээд шатны шүүх хурал өнөөдөр буюу 12 дугаар сарын 19-ний өдөр боллоо.

Улмаар  Монгол Улсын дээд шүүх МАН-ын анхдугаар хуралдааныг хүчин төгөлдөр хэмээн үзэж, ИТХ-ын 3-р тойрог Дарьганга суманд МАН-аас нэр дэвшигч Дондовын Болдбаатарын төлөөлөгчийн бүрэн эрхийг сэргээлээ.

Аймгийн ИТХ-ын 3-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Болдбаатарыг сонгуулийн хууль зөрчсөн учир МАН-аас зарлан 2016 оны 7 дугаар сарын 19-нд хуралдсан хуралдаан хүчингүй гэж АН-ын зүгээс хууль бус хэмээн үзээд аймгийн сонгуулийн хороо дахин сонгууль зарласан юм. Улмаар 10 дугаар сарын 19-нд дахин сонгууль явагдан, АН-аас нэр дэвшигч П.Мөнхжаргал ялалт байгуулаад байсан юм. Гэсэн хэдий ч дээд шүүхийн шийдвэр эцэслэн гарсанаар П.Мөнхжаргалын төлөөлөгчийн эрх хүчингүй болж байгаа юм. Ингэснээр Сүхбаатар аймгийн ИТХ-д МАН 17, АН 16 суудалтай боллоо.

Т. Одончимэг

関連ニュース