Дөрвөн жилийн дараа "Алтан сарнай" наадмыг зохион байгуулах гэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбоо /НАМЗХ/-ноос зохион байгуулдаг оны шилдгүүдийг шалгаруулах Алтан сарнай тэргүүн наадам дөрвөн жилийн дараа дахин зохион байгуулагдах гэж байна.
Хамгийн сүүлд 2012 онд зохион байгуулагдсанаас хойш дөрвөн жил өнжөөд байсан юм. Одоогоор наадмын зохион байгуулалтын ажил 70 орчим хувьтай үргэлжилж байна. Хэдэн жил тасраад байсан учир бид зохион байгуулалтан дээрээ маш их анхаарч, ихээхэн ач холбогдол өгч байна гэх мэдээллийг аймгийн НАМЗХ-ны даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Осгонбат өглөө.
Аймаг орон нутгийн мянга мянган залуучуудын дундаас өөрийн эрхэлж буй ажилдаа амжилт гарган бусдыгаа манлайлан хошуучилсан, хөдөлмөрч 39 хүртэлх насны залуусыг Нийгэм-Улс төр, Банк-Санхүү, Хууль-Эрхзүй, Соёл урлаг, Спорт, Боловсрол, Эрүүл мэнд, Бизнесмен гэсэн найман номинациар шалгаруулж "Онцлох залуу"-гаар өргөмжлөх юм.
Алтан сарнай-2016 тэргүүн наадамд Мотив хамтлаг, Монгол онгод хамтлаг, дуучин Б. Жавхлантөгс, П. Өнөржаргал нар урилгаар ирж оролцоно. Наадам 2016 оны 12 дугаар сарын 29-нд болно.
Т. Одончимэг