“Болгарын Европын хөгжлийн төлөөх иргэд” нам парламентын сонгуульд яллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-03-28 11:36:33

СОФИЯ. /TASS/. Болгарын сонгуулийн төв комисс парламентын ээлжит бус сонгуулийн санал хураалтын эцсийн дүнг зарлахад “Болгарын Европын хөгжлийн төлөөх иргэд” /БЕХТИ/ нам сонгуульд ялсан байна.

Шинэ парламентад улс төрийн таван хүчний төлөөлөл сонгогджээ. "БЕХТИ" намд сонгогчдын 32,65 хувь буюу 1,114 сая хүн саналаа өгсөн бол Болгарын Социалист намын" төлөө 27,20 хувь буюу 955 мянган хүн, “Нэгдсэн эх орончид” эвслийн төлөө сонгогчдын 9,07 хувь нь саналаа өгчээ.

Сонгуулийн албан ёсны дүнг 3 дугаар сарын 30-ны дотор зарлах аж. 

Ням гарагт явагдсан Болгарын 44 дэхь удаагийн Ардын хурлыг сонгох сонгуулийн дүнгээр "БЕХТИ" нам нийт 240 депутатын суудлаас 96-г нь авах бол "Болгарын социалист нам" 79 суудал, “Нэгдсэн эх орончид” 27 суудал, “Хүний эрх, эрх чөлөөний төлөө хөдөлгөөн” 26 суудал, “Хүсэл зориг” 12 суудал авах бололтой.

Улс төрийн намуудын дунд депутатын мандатыг хэрхэн хуваарилсан талаар Сонгуулийн төв хороо 3 дугаар сарын 30-ны дотор албан ёсоор зарлана. Харин депутатуудын нэрсийн жагсаалт 4 дүгээр сарын 3 гэхэд бэлэн болох ажээ.

О.Барс

関連ニュース