Д.Трамп эхний улирлын цалингаа хандивлалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-04-04 13:45:18

ВАШИНГТОН./VOA/. Улс төрд хөл тавихаасаа өмнө үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлж байсан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп эхний улирлын цалин болох 78.333 долларыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захиргаанд хандивлахаар шийдсэн тухай Цагаан ордон мэдэгдлээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр Д.Трамп “хэрвээ би ерөнхийлөгчөөр сонгогдвол жилийн цалин болох 400 мянган долларыг хандивлана” гэж амлаж байсан юм.

100 жилийн өмнөөс тус улсын 417 үндэсний цэцэрлэгт хүрээлэн, хөшөө болон бусад газрыг хамгаалсаар ирсэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захиргааг хариуцдаг Дотоод хэргийн сайд Райан Зинке-д Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсер 78.333 долларын чекийг даваа гарагт гардуулан өгчээ.

Р.Зинке “Ерөнхийлөгчийн шийдвэр намайг гайхшрууллаа” гээд “хандивын мөнгийг цэцэрлэгт хүрээлэнгүүдэд завсар үйлчилгээ хийхэд ашиглана” гэлээ.

Г.Доржханд

 

.

- Reuters

 

関連ニュース