Таиландын хаан шинэ Үндсэн хуульд гарын үсэг зурлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-04-07 11:35:43

БАНГКОК. /NHK/. Таиландын хаан шинэ Үндсэн хуульд гарын үсэг зурлаа. Ингэснээр тус улсыг ардчилсан тогтолцоотой болгох сонгууль явуулах замыг засч өглөө. 

Пүрэв гарагт нийслэл Бангкок хотод болсон ёслолын үеэр хаан Маха Важиралонгкорн шинэ Үндсэн хуульд  гарын үсэг зуржээ. Уг ёслолд тус улсын түр Ерөнхий сайд Прайют Чан-о-ча болон албаны бусад хүн оролцсон байна.

Шинэ Үндсэн хууль нь гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болжээ.

Тус улсыг армийнхан голдуу хүмүүсээс бүрдсэн Засгийн газар удирдаж байгаа билээ. Тэд 2014 онд цэргийн эргэлт хийж, засгийн эрхийг гартаа авсан юм.

Бүх нийтийн сонгууль явуулах бэлтгэл ажил удахгүй эхлэх бололтой.

Ирэх оноос өмнө сонгууль явуулна гэж тус улсын Засгийн газар мэдэгдэж байсан юм.

Г.Доржханд

関連ニュース