Сирийн Засгийн газарт шахалт үзүүлэхэд нөлөөгөө ашиглахыг Орос болон Иранд уриалав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРЛУККА. /Reuters/. Сирийн засгийн газарт шахалт үзүүлэхэд нөлөөгөө ашиглахыг ОХУ болон Иранд уриалсан агуулга бүхий хамтарсан мэдэгдлийг “Их-7” бүлгийн Гадаад хэргийн сайд нар гаргажээ.
Тэд Италийн баруун хойд нутгийн Лукка хотод хоёр өдрийн турш хэлэлцээ хийснийхээ дараа өчигдөр хамтарсан мэдэгдэл гаргасан байна.
Сирийн нөхцөл байдалд ихэд түгшиж, санаа зовниж байгаагаа “Их-7”-гийн Гадаад хэргийн сайд нар уг мэдэгдлээр дамжуулан илэрхийлжээ.
Зэвсэгт мөргөлдөөний хөлд нэрвэгдсэн Сирийн байдлыг тогтвортой болгохын тулд тус улсын засгийн газарт шахалт үзүүлэхэд нөлөөгөө ашиглаж, Химийн зэвсгийн конвенциор хүлээсэн үүргээ биелүүлэхийг Дамаскт уриалахыг Орос болон Иранаас хүсчээ.
Сирийн холбоотон болохын хувьд тус хоёр улс үүрэг хариуцлага хүлээх ёстой гэж “Их-7” үзэж байна.
Г.Доржханд