Махмуд Ахмадинежад ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2017-04-12 16:27:59

ТЕГЕРАН./TASS/. 2005-2013 онд Ираны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Махмуд Ахмадинежад ирэх сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор бүртгүүлжээ.

Түүнтэй хамт Ираны Дотоод хэргийн яамны байранд хүрэлцэн ирсэн туслахууд нь болох Хамид Багаи, Масуд Зарибафан нар ч мөн адил сонгуульд оролцохоор бүртгүүлсэн байна.

М.Ахмадинежад ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй гэдгээ өмнө нь мэдэгдэж байсан юм.

5 дугаар сарын 19-нд болох сонгуульд оролцох нэр дэвшигчдийг мягмар гарагт Ираны Дотоод хэргийн яаманд бүртгэж эхэлсэн байна. Тус улсын Үндсэн хуульд зааснаар, 40-өөс дээш настай, исламын шашны үзэл номлолыг идэвхтэй хамгаалдаг Ираны иргэн хэн боловч Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхтэй байдаг ажээ.

Сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэлийг 5 хоногийн хугацаанд явуулах бөгөөд эхний өдрийн байдлаар 100 гаруй хүн бүртгүүлээд байна. Ер нь бол, хэдэн зуун хүн, тэр ч байтугай 1000 хүн бүртгүүлсэн тохиолдол бий.

Харин чухам хэдэн хүн сонгуульд оролцох вэ гэдгийг Ираны шиит шашны дээд төлөөлөгчид, исламын хуульчид маш нарийн шалгуураар тодруулдаг гэнэ. Ихэнх тохиолдолд 10 хүрэхгүй тооны хүн сонгуульд өрсөлдөх эрхийг олж авдаг ажээ.

Х.Сарнай

関連ニュース