Умард Солонгосын "том бөгөөд чухал" үйл явдал юу байв?

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-04-14 15:15:38
ПХЕНЬЯН./СNA/.Умард Солонгосын эрх баригчид саяхан нийслэл Пхеньян хотдоо гадаадын сэтгүүлчдийг урьж “том бөгөөд чухал үйл явдал”-д бэлэн байхыг  уриалсан билээ.
Тэдний нууцлаад байсан “том бөгөөд чухал үйл явдал” нь тэнгэр баганадсан барилга бүхий шинэ гудамжны нээлт байжээ. Нээлтийн ёслол өчигдөр болсон байна.
Уг арга хэмжээнд тус улсын удирдагч Ким Жөн Ун тэргүүтэй хэдэн мянган хүн, тэдний дотор гадаадын 200 орчим сэтгүүлч оролцжээ.

Ээлжит удаагаа цөмийн туршилт хийх гэж байж болзошгүй гэж улс орнууд түгшиж байсан боловч Пхеньян хотод байдал харьцангуй тайван байсан байна.
Умард Солонгосыг үүсгэн байгуулсан удирдагч Ким Ир Сений мэндэлсний 105 жилийн ойг /маргааш болох/ мөн сурвалжлуулахаар дээрх 200 орчим сэтгүүлчийг урьжээ. Ким Ир Сений мэндэлсэн өдөр бол Умард Солонгосын хамгийн том баяр бөгөөд энэ өдрийг “Нарны өдөр” гэж нэрлэдэг.

 
 

Г.Доржханд
 
 

 
関連ニュース