Ираны Ерөнхийлөгч Х.Роухани улиран сонгогдох хүсэлтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-04-15 12:02:00
ТЕГЕРАН. /IRNA/. Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани улиран сонгогдохыг эрмэлзэж байна. Тэрбээр ирэх сард болох ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр шийдсэнээ өчигдөр албан ёсоор зарлаж, СЕХ-ндоо бүртгүүлжээ.
Х.Роухани хэвлэлийн бага хурлын үеэр “АНУ болон дэлхийн бусад улстай байгуулсан цөмийн хэлэлцээрийг хэрэгжүүлж, улс орныхоо эдийн засгийг сэргээнэ” гэж амласан байна.
Тегераны цөмийн хөтөлбөрийг хязгаарлах тухай цөмийн гэрээнд түүний засаг захиргаа гарын үсэг зурснаар Ираны эсрэг авсан хориг арга хэмжээгээ олон улс цуцалсан юм.
Гэхдээ эдийн засгийг сэргээх ажил удаашралтай байгаад иранчууд сэтгэл дундуур байна.
Ирэх сарын 19-нд болох ерөнхийлөгчийн сонгуульд Ерөнхий прокуророор ажиллаж байсан, хатуу чиг шугам баримтлагч Эбрахим Раиситай тэрбээр өрсөлдөнө.
Мөн хатуу чиг шугам баримтлагч бөгөөд Ерөнхийлөгч асан Махмуд Ахмадинежад сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлээд байгаа юм.  Түүнийг Ираны доод давхаргынхан дэмжиж магадгүй.
Г.Доржханд
関連ニュース