Туркчууд ерөнхийлөгчийнхөө эрх мэдлийг өргөтгөх эсэхийг өнөөдөр шийднэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
АНКАРА. /Anadolu/. Үндсэн хуульд хэд хэдэн нэмэлт өөрчлөлт оруулах, тухайлбал ерөнхийлөгчийн эрх мэдлийг өргөтгөх эсэхийг шийдвэрлэх бүх нийтийн санал асуулга өнөөдөр Туркэд болох гэж байна.
Одоогийн Үндсэн хуулиар бол, Туркэд ерөнхийлөгчийн албан тушаал нь бэлгэдлийн шинжтэй, төрийн засаглах эрх мэдэл ерөнхий сайдын гарт байдаг юм.
Хэрвээ бүх нийтийн санал асуулгад оролцох 55 сая гаруй хүний олонх нь “тийм” гэсэн хариултыг сонговол тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы эрх мэдэл өргөжнө. Тодруулбал, тэрбээр засгийн газрын сайд нар ба шүүгчдийг томилж, парламентыг тараах эрхтэй болно. Мөн тэрбээр 2029 оныг хүртэл ерөнхийлөгчийн албан тушаалыг хаших боломж бүрдэнэ.

Р.Т.Эрдоганы хэлснээр, “Лалын улс” зэрэг террорист бүлэглэлүүдийг дарж, улс орны байдлыг тогтвортой болгохын тулд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.
Санал асуулга Туркийн зүүн нутгийн мужуудад орон нутгийн цагаар өглөөний 07:00 цагаас эхлэн оройн 16:00 цагт дуусах бол баруун нутгийн мужуудад 08:00 цагт эхлэн 17:00 цагт дуусна.
Тус улс даяар байгуулсан 167 мянган санал авах байр хаалгаа нээх, барих цаг ялгаатай байгаа нь зүүн нутгийн мужуудад баруун нутгийн мужуудаас эрт нар манддагтай холбоотой ажээ.

Г.Доржханд