Д.Трамп: АНУ зэвсэглэлээ нэмэгдүүлэхээс өөр сонголтгүй болж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт Вашингтонд мэдэгдэл хийхдээ "зэвсэглэлээ нэмэгдүүлэхээс өөр сонголт АНУ-д байхгүй боллоо" гэлээ. Энэ тухайгаа Цагаан ордны тэргүүн Twitter хуудсандаа бичжээ.
"Манай зэвсэгт хүчин хурдасгасан эрчээр хөгжиж, хэзээ ч байгаагүйгээр хүчирхэг болж байна. Үнэнээ хэлэхэд бидэнд өөр сонголт алга" хэмээн Трамп бичжээ.
Өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч ярихдаа "ирэх санхүүгийн жилийн төсвийн төсөлд цэргийн бус зардлууд, тухайлбал, гадаад улс орнуудад үзүүлэх тусламжийг хорогдуулах замаар цэргийн төсвийг 54 тэрбум доллароор нэмэгдүүлэхээр төлөвлөж байна" гэж байсан билээ. Тэрбээр хэлэхдээ "Миний ерөнхийлөгчөөр ажиллах хугацаа дуусах үед АНУ хамгийн сайн зэвсэгт хүчинтэй болсон байх болно" гэж онцлон дурджээ.
О.Барс