Пак Гын Хэд яллах дүгнэлт үйлджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-04-17 16:14:03
СӨҮЛ. /Yonhap/. Эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэх дуулиан шуугианы улмаас өнгөрсөн сард албан тушаалаасаа огцорсон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ-д өнөөдөр прокурорууд хэд хэдэн зүйл ангиар, тэдгээрийн дотор авлигын хэргээр яллах дүгнэлт үйлджээ.

Эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, бусдад дарамт шахалт үзүүлсэн, хээл хахууль авсан болон засгийн газрын нууц мэдээллийг задруулсан зэрэг хэрэгт түүнийг буруутгаж байна. Өнгөрсөн сарын 31-нээс түүнийг цагдан хорьж эхэлсэн билээ.

Дотны найз Чой Сүн Силтэй хуйвалдан түүний удирддаг хоёр ашгийн бус байгууллагад нийтдээ 77.4 тэрбум вон хандивлуулахын тулд томоохон компаниудад шахалт үзүүлсэн гэж Пак Гын Хэг буруутгаж байгаа юм.

Өдгөө 65 настай Пак шоронд хоригдсоноосоо хойш таван удаа байцаалт өгөх үеэрээ “би ямар ч буруу зүйл хийгээгүй” гэж мэдэгджээ.
Г.Доржханд
 

 

関連ニュース