Умард Солонгосын цөмийн хөтөлбөр Австралид заналхийлж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
СИДНЕЙ./TASS/. Умард Солонгосын цөмийн хөтөлбөр Австрали улсад ихээхэн аюул занал учруулж байна гэж Австралийн Гадаад хэргийн сайд Жули Бишоп мэдэгдлээ.
“Умард Солонгос цөмийн зэвсэгтэй болохоор тэмүүлж байна. Ким Жөн Ун АНУ-ын нутаг дэвсгэрт хүрч чадах, цөмийн цэнэг тээгч тив алгасах пуужинтай болохоор оролдож байгаа нь илэрхий байна. АНУ-ын нутагт хүрч чадна гэдэг бол Австралид хүрнэ гэсэн үг” гэж сайд хэлсэн байна.
“Умард Солонгосын зүгээс бүс нутаг болон дэлхий дахинд учруулж буй аюул занал маш ихээр өслөө. Пхеньяны удирдагчдын өдөөн хатгасан үйлдлүүд нь түгшүүртэй байдлыг улам даамжруулна. Ийм үйл явдлын өрнөлийг бид зогсоож чадахгүй бол манай бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдалд томоохон аюул учирна” гэж Австралийн Гадаад хэргийн сайд анхаарууллаа.

Х.Сарнай