“Дэд бүтцийн хяналтад-Таны оролцоо” аяны нээлт болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Дархан-Уул аймгийн Мэргэжлийн Хяналтын газраас эрхлэн зохион байгуулж байгаа “Дэд бүтцийн хяналтад-Таны оролцоо” сэдэвт сарын аяны нээлт болов. Нээлтэд аймгийн МХГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ, СХЗХ-ийн дарга И.Алтанцэцэг нар болон тус аймгийн цахилгаан, дулаан, ус хангамж, тээвэр, үүрэн холбоо зэрэг дэд бүтцийн байгууллагуудын улирдлагууд иргэдийн төлөөлөл оролцлоо. Аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын Байгаль орчин, дэд бүтэц, хөдөлмөрийн хяналтын хэлтсийн дарга Улсын ахлах байцаагч Б.Оюунтуяа: “Мэргэжлийн хяналтын байгууллагас системийн хэмжээнд “Дэд бүтцийн хяналтад-Таны оролцоо” сэдэвт сарын аяныг дөрөвдүгээр сарын 15-аас ирэх сарын 15-ны хооронд орон даяар зохион байгуулж байна. Манай газраас аяны хүрээнд нийт 49 ажил хийхээр төлөвлөсөн. Сарын аяны зорилго нь хэрэглэгчдийг аюулгүй байдалд ажиллаж хөдөлмөрлөх амар тайван амьдрах орчныг хангахад чиглэгдэнэ. Үүний тулд бид хотын үерийн далан сувгийн хамгаалалт, засвар шинэчлэлт, арчлалт, зар сурталчилгааны самбар байгууламжийн угсралт аюулгүй байдал, барилга байгууламж нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд орж гарах зориулалт бүхий орц, гарч байгаа эсэх. Барилгын ухсан нүх шуудууны техникийн аюулгүй байдал хангагдсан эсэх зэргийг шалгаж гарсан зөрчил дутагдлыг арилгуулах зургаан чиглэлийн ажлыг зохион байгуулж явуулах юм. Мөн аж ахуйн нэгж байгууллагуудад гарч болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааны ажлуудыг хийнэ. Үүнд: цахилгаан, дулаан, ус хангамжийн байгууллагуудад хэрэглэгчдээс ирүүлсэн гомдлыг хэрхэн барагдуулдаг чиглэлээрг тухайн байгууллагуудыг оролцуулсан хэлэлцүүлэг явуулна. Түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг газруудыг зорчигч тээврийн аюулгүй байдлыг хангах чиглэлийн уулзалт ярилцлага явуулахаар төлөвлөж өнөөдөр нээлтээ хийж байна” гэв.
Мөн үеэр МХГ-ын дэд бүтцийн 11 чиглэлээр хяналт шалгалт хийдэг улсын байцаагчид өөр өөрсдийн чиглэлээр байгууллага иргэдэд зөвлөмж өгсөн бол ДДЦС ТӨХК, ДДС ТӨХК, ДСЦТС ХК, “Дархан-Ус суваг” ХК болон нийтийн тээвэр, үүрэн холбооны газрууд өөрсдийн ажил үйлчилгээгээ сурталчилж оролцлоо.
Мөн үеэр МХГ-ын дэд бүтцийн 11 чиглэлээр хяналт шалгалт хийдэг улсын байцаагчид өөр өөрсдийн чиглэлээр байгууллага иргэдэд зөвлөмж өгсөн бол ДДЦС ТӨХК, ДДС ТӨХК, ДСЦТС ХК, “Дархан-Ус суваг” ХК болон нийтийн тээвэр, үүрэн холбооны газрууд өөрсдийн ажил үйлчилгээгээ сурталчилж оролцлоо.
Б.Норовсамбуу